CORPORATE CS2 TOURNAMENT

Монголын компаниудын дунд багийн ажиллагаа, стратегийн сэтгэлгээ, спортын соёлыг дэмжих зорилгоор Corporate Cup 2025 – CS2 Tournament анх удаа зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээн нь цаашид улирал тутам зохион байгуулагдах Corporate CS2 League-ийн үндэс суурь болно.

БИДНИЙ ЦААШДЫН ЗОРИЛТ

Энэхүү тэмцээн 2025 оноос эхлэн Corporate CS2 Tournament нэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид өргөжин, улирал бүрийн тогтмол тэмцээн болон хөгжихийн үр дүнд CORPORATE CUP LEAGUE хэлбэрээр илүү өргөн цар хүрээтэй, олон байгууллагыг хамарсан esports league болно.

Байгууллагууд улирал бүр оноо цуглуулж шилдэг багууд плей-оффт шалгарч, улирлын аварга, шилдэг байгууллага, MVP зэрэг тусгай шагналууд тодорно. Ингэснээр компаниуд зөвхөн нэг тэмцээнээр хязгаарлагдахгүй, жилийн туршид өрсөлдөөнтэй, тогтвортой esports экосистем бүрдүүлнэ.